Компьютерийн ёсзүй ба хууль хичээлийн бие даалтанд Миний мэдэх хууль нэртэй эссэ бичих даалгавар өглөө. Сайн муу бичсэнээ төдийлөн сайн мэдэхгүй ч уншигч та бүхэн намайг шалган шүүмж, заавар байвал харамгүй өгнө гэж найдлаа... ;)
Ингээд өөрийн эссэгээ толилуулъя!
Миний мэдэх хууль
Монголчууд бид бага балчир байхаас шинжлэх ухааны салбаруудыг судлан Ньютоны нээсэн бүх ертөнцийн таталцлын хууль, Омын хууль, Д.И.Менделеевийн химийн элементүүдийн үелэх хууль гэх мэтчилэн олон хуулийн тухай мэднэ. Гэтэл бид боловсрол эзэмших явцдаа нийгэм дээр зохицуулалтыг хэрхэн хийдэг тэнд чухам ямар хууль үйлчилдэг, хэдэн онд ямар хууль батлагдсан тухай цухас л дурьдаад өнгөрдөг. Тэгвэл хууль гэж чухам юу вэ? Хууль байснаар бидэнд ямар ач тус үзүүлж байгаа вэ?
Мэдээж хэрэг Хууль гэгч зүйл Монголд Ардчилалтай зэрэгцэж бий болоогүй юм. Найман зууны тэртээ Их засаг хуулиас авахуулаад одоог хүртэл улам л засаж сайжруулан ирсэн Үндсэн хууль хэрэгжиж байна. Гэтэл бид эрт дээр үеийн хууль хатуу чанга байсан гэхээс биш “Талын нүүдэлчин Монголчууд Татах нум тахир сэлмийн хүчээр Дэлхий дайдыг эзлэв” гэж шагшин магтан, өөрсдийгөө хөөргөдсөөр ирсэн. Дэлхийн дайдыг эзэлсэн Чингис хааны байлдан дагуулал нягт, хатуу чанга зохион байгуулалттай байсан нь хууль биелэлээ олж байсны нэгэн илрэл мөн. Тэгэхээр хууль гэдэг зүйл улс гүрэн, ард түмний тогтвортой, дэг журам, эмх замбараатай байдлыг сахиулагч гол хүчин юм. Орчин үе буюу одоогийн ардчилсан “мэдээлэлжсэн” нийгэмд хэрэгжиж буй Үндсэн хууль мөн л адил тодорхой заалтуудаас бүрдсэн бүх л зүйлийг эрх тэгш байлгах үүрэг бүхий бүгдээр дагаж мөрдөх дүрмүүдийн цогц юм. Хуулийн тусламжтай бид аливаа маргаантай асуудлуудыг, хуулийг зөрчих бүхий л зүй зохисгүй үйлдлүүдийг түүний хүрээнд зохих ёсны шийтгэл бүхий үр дагавартайгаар зөв зохистой шийднэ.
Тэгвэл хууль бүх зүйлийг хянаж чадах уу? Хангалттай бүрэн төгс хууль батлаагүйгээс буюу цоорхойтой хууль баталсаны үр дүнд хүмүүс тухайн хуулинд заагаагүй, гэхдээ хүний ёсонд үл нийцэх зүйлс хийдэг. Энэ тохиолдолд яах вэ? үнэн хэрэгтээ хуулийн ямар ч хариуцлага хүлээлгэж чадахгүй. Учир нь тухайн хуулийн хүрээнд ямар нэг зөрчилгүй үйлдэл хийсэн болно. Ингэхээр хуулийн бүрэн төгс байдал маш чухал гэдэг нь тодорхой боллоо.
Эцэст нь, хууль байхгүй бол юу болох вэ? Нэг өдөр таны эд хөрөнгөнд, эсвэл таны бие организмд хэн нэгэн хохирол учруулвал та яах вэ? Цагдаа дуудах гэтэл дуудагдах цагдаа нар байхгүй бол яах вэ? Энгийнээр хэлэхэд амьдрал тань орвонгоороо эргэнэ гэдгийг төсөөлөхөд хялбар. Хүн бүр өөрийн аюулгүй байдлыг хангаж, хүн бүр өөрсдийн эд хөрөнгийг хамгаалан балар эртний үедээ буцаад очих бус уу? Тэгэхээр энэ бүхнийг хэвшүүлэх том хүчин болсон хуулиа дээдлэн, чанд сахин биелүүлж сайн сайхан амьдрахын төлөө тэмүүлцгээе!
Wednesday, April 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment