Pages

Monday, December 20, 2010

Амралт эхэллээ... Тэгэхээр цагаа ямар нэг хэрэгтэй юманд зарцуулахын төлөө чармайя

Саяхан л хичээл эхэлж байсан чинь нэг мэдэхэд л дууслаа. Сурсан мэдсэн юм гэвэл ихээ их хэхэ. Шалгалтуудаа өгчихвөл ч бүр бүрэн утгаар нь амрах нь дээ. Мэдээж шалгалтуудаа сайн өгвөл илүү сэтгэгдэл өндөр амрах байх. Өнөөдрөөс эхэлж чөлөө цагаараа байнга нийтлэл бичиж байнаа. Бас сурсан мэдсэн юм аа хуваалцаж байхыг эрмэлзэх болно. КтМС гэх сургуульд сурсан юмнаасаа хуваалцвал зарим нэг нь таалан соёрхох байх. Энэ семестрт бас багагүй л хичээл үзлээ. Хэрэв миний үзсэн бөгөөд бас хэн нэгэнд хэрэгтэй лабораторийн ажил эсвэл бие даалтын ажил байвал тусламж гуйвал чадах ядахаараа туслахыг эрмэлзэх болно.
За ингээд шинэхэн гэх үү, нэг тиймэрхүү нийтлэлээ дуусгая. Номын цагаан буян дэлгэрэх болтугай ;)

Sunday, May 2, 2010

Хүмүүс ээ үүнийг бөглөөд үзээрэй!!!

Судалгаа авах маш том даалгавар авдаг юм байна. Биелүүлж байгаа нь энэ. Ямар нэг аргаар авах ёстой байх гэхдээ онлайнаар буюу интернет ашиглан санал асуулга авах нь илүү үр дүнтэйг ойлгоод л хэхэ. Мэдээж хэрэг заавал гэж шаардахгүй ч бөглөөд өгвөл надад асар их тус болно гэдгийг санаарай!!!
энд дараад өгч болно...

Таньд баярлалаа

Wednesday, April 28, 2010

Миний мэдэх хууль "эссэ"

Компьютерийн ёсзүй ба хууль хичээлийн бие даалтанд Миний мэдэх хууль нэртэй эссэ бичих даалгавар өглөө. Сайн муу бичсэнээ төдийлөн сайн мэдэхгүй ч уншигч та бүхэн намайг шалган шүүмж, заавар байвал харамгүй өгнө гэж найдлаа... ;)
Ингээд өөрийн эссэгээ толилуулъя!

Monday, April 26, 2010

Ассемблерийн сүүлийн бие даалт

Юм бичилгүй нэлээд удлаа шүү, хэхэ завтай ч юм шиг завгүй ч юм шиг байлаа...
Энэ удаад уншиж буй хүмүүст зориулаад ассемблерийн сүүлийн бие даалтын ажлаа орууллаа, хэрэгтэй хүндээ багагүй тус болох байх.
Аа нэг юм байгаа юм байна миний бодлогын дугаар 11, бас 20 ширхэг тоо гэснийг нь ерөнхий тохиолдолд шийдсэн болно!!!

Wednesday, March 31, 2010

Энэ жил Ассемблер гэдэг хичээл үзлээ

Ассемблер гэдэг хэл их сонирхолтой юм. Энгийнээр хэлбэл Компьютерийн дотоод бүтэцтэй шууд харьцдаг гээд хэлчихвэл буруутаж магадгүй л юм хэхэ. Энэ удаад лабораторийн даалгавраар хийсэн ажлаа хүргэе гэж бодлоо. Та бүхэн Bubblesort гэж сонссон байх гэж найдлаа. Бөмбөлгөн эрэмбэлэлтийн алгоритмийг ашиглан асмблер хэл дээр лабораторийн ажлаа биелүүлсэн юм.

Saturday, March 27, 2010

Мэндчилгээ

Эрхэм уншигч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!!!
Миний бие үүнээс цааш өөрийн блогтоо мэдээлэл оруулан та бүхэнтэй санал бодлоо солилцох болсондоо баяртай байна. Ингээд дараа дараагийн нийтлэлүүдээр та бүхэнд хэрэгтэй зүйлийг оруулан, зарим зүйл дээр тус дөхөм болохыг хичээн ажиллах болно.